Төслийн нэр: Хан Бумбат Нисэх Онгоцны Буудал
Захиалагч: Оюу Толгой ХХК
Зургийн ерөнхий гүйцэтгэгч: Татах Хүч ХХК
Байршил: Өмнөговь, Шивээ овоо
Архитектор: П.Ариунболд | Г.Гантуяа
Интерьер дизайнер: П.Ариунболд
Үе шат: Интерьер дизайн
Хүчин чадал: 240 хүн
Өмнийн говийн элчилгүй талд Монгол хэв маяг илэрхийлсэн нисэх онгоцны буудал төлөвлөх гэсэн захиалагчийн өгөгдлийг хүлээн авах агшинд төслийн ерөнхий концепц тодрон байлаа. Оюу Толгой ХХК-ны өмнөх нисэх буудлын Зорчигч үйлчилгээний барилга Монгол гэр байсан бөгөөд гадна дотны зорчигчид дугуй хэлбэрт гэрт нислэгээ бүртгүүлж, онгоцоо хүлээнгээ кофе ууж, телевиз үзэн буй нь сонирхолтой санагдсан бөгөөд энэхүү байдлыг хадгалан, орчин үеийн тохижилтын хэв маяг, тэрчлэн архитектурт хөрвүүлхийг хичээн төлөвлөсөн.
Ирэх буцах зорчигчдын танхимуудын таазны шийдлийг элсэн манхануудыг дуурайлган хэлбэржүүлж шууд бус тусгалтай гэрлийн системээр тоноглосноор орон зайн хувьд уужим сэтгэгдэл төрүүлэх зорилготой.
Бүхий л танхимуудын шаланд элсэн ширхэгийг санагдуулам байгалийн чулуун хавтангаар өнгөлж зорчигдын чиглэлийг тодруулах зорилготой саарал өнгийн чулуун хавтан эмжээр, хуваарилалтуудыг шигтгэсэн.
Гол танхимыг байгалийн гэрэл шууд нэвтрүүлэх тооно, гэрэлт баганын толгойн чимэглэл, далд гэрэлтүүлэг бүхий унь зэрэг Монгол гэрийн үндсэн элементүүдийг дүрслэн энэхүү уур амьсгалыг алдагдуулахгүй зорилгоор туслах хануудыг шилэн ханын системээр танхимыг бүрэн талслахгүй түвшинд хязгаарлан адил өндөр бүхий тавилгуудыг суурилуулсан.
Бүхий л танхимуудыг тусгаарлах хануудыг харааны түвшинд шилэн байхаар шийдсэн нь гол танхимын болон үндсэн танхимуудыг холбох корридорын байгалийн гэрэлтүүлэгтэй хоршин уудам орон зайг мэдрүүлэх зорилготой.
2012
Өмнөговь аймаг
ИНТЕРЬЕР
НИСЭХ БУУДАЛ