Төслийн нэр: Модун Хаан Цамхаг барилгын 8-р давхрын интерьер
Захиалагч: “Хасвуу” ХХК
Хүчин чадал: 20 хүн
Ажлын төрөл: Интерьер
Энэхүү төсөл нь Модун Хаан Цамхаг оффисийн барилгын нэгэн давхрыг тухайн барилгад угсарсан дүүжин тааз, гэрэлтүүлэг, таркетан шал зэрэгт тохируулан Хасвуу ХХК-ны баримталдаг өнгө, хэлбэр, хэв маягтай уялдуулан төлөвлөх шаардлагад үндэслэсэн.
Эхний шатанд заалны төлөвлөлттэй баригдсан барилгыг захиалагч байгууллагын ажилчдын орон тоо, хүчин чадалд нийцүүлэн эзэлхүүн төлөвлөлт хийсэн бөгөөд байгалийн гэрэл ихээр нэвтрэх өрөө тасалгаанаас корридор цайны өрөө зэрэг өрөө тасалгаануудад дотор шилэн ханын системийг ашиглан байгалийн гэрэлтүүлгийг жигд хуваарилж өгсөн. Шилэн ханын системийг модон хуулгатай сонгосон нь бизнесийн байгууллага хэдий ч гэртээ байгаа мэт тухлаг уур амьсгалд ажиллах нөхцлийг хангах зорилготой бөгөөд тухайн байгууллагын баримталдаг өнгө болох улбар шар ба саарал өнгөний хослолтой нийцэж байсан юм. Корридорын таазыг Хасвуу компаний мөнхөд эргэлдэх хас тэмдэг бүхий логог мөн тасралгүй үргэлжлэх хээ болгон зохиож чимсэн.
2014
Сүхбаатар аймаг
ИНТЕРЬЕР
ОФФИС