Client: MICC
Location: Victoria center, Huhhot Mongolia
Design area: 2200 s.m
Workscope: Interior Design
Date: 2016
#interior #design #ulaanbaatar #mall #project #hohhot #inner_mongolia#hunnu #theme #mongolian #traditional #taste #contemporary #modernDinnovation
ӨМӨЗО-ны төв, Хөх хотын төв гудамжинд байрлах Сити молл үйлчилгээний төвийн 3-р давхарт Монгол улсын экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагууд, үндэсний брэндүүдийн нэгдсэн дэлгүүрийн дүр төрхийг тодорхойлох ажлын саналыг гүйцэтгэсэн.
Хөх хотын архитектурын нийтлэг чанар нь үндэсний хээ угалз ба Монгол гэрийн хэлбэр төрхийг бүх төрлийн функцтай барилгуудын интерьер ба экстерьерт баялгаар ашигласан байдаг ч Хүннү гүрний үеийн олдворуудад ажиглагддаг хээ угалз ховор байгааг анзаарч, эдгээрийг орчин үеийн интерьерт хэрэглэгдэж буй материалын чанар, элементүүдтэй хослуулах санаа агуулсан.
Жишээ нь Хүннүгийн үеийн хосгүй олдвор болох Ноён уулын булшны олдвор дээрх усан хээг хагас матт өнгөлгөөтэй, хар композит хавтан дээр хэвлүүлж касс декний хормой, дэлгүүрийн шопфронт нүүр зэргийг чимэж хэргэлсэн. Мөн энэхүү хивсэн дээр дүрслэгдсэн байх буга барьж буй араатан, жигүүртэн ба ээмэг зүүлтний хөөмөл чимэглэл дээр дүрслэгдсэн янгир, аргаль, буга зэрэг амьтдын дүрсийг цагаан өнгийн хагас матт хавтан дээр хэвлүүлэн, багана ороосон чимэглэл болгон хэрэглэсэн.
Нийслэл хотыг маань чимэж буй өвөрмөц төрхтэй архитектурын бүтээлүүдийг хүн хамгийн их төвлөрөх хэсэг буюу нийслэл хотын лого бүхий кассны арын ханыг чимэглэж өгсөн нь Улаанбаатар молл нэртэй нь холбож өгөх зорилготой.
Мөн Монгол гэрийн эрт ба эдүгээгийн хэлбэрийг нийлүүлэн цомхотгож минимал гэрийн хэлбэрт оруулан, нийтийн эзэмшлийн талбайд гудамж хэлбэрээр өрж, олон функцаар ашиглаж болох “саахалт айл” мэт орчинг үүсгэж өгснөөр эдгээр орон зай нь илүү хүртээмжтэй ашиглагдах боломж нь нэмэгдсэн.
Эдгээр бүхий л төлөвлөлт, чимэглэлийн элементүүд нь одоо байгаа дэлгүүрийн хана, шал, таазны хэлбэр зэрэгт багахан нэмэлт муруйлт, уналт, гэрэлтүүлгийн нэмэлт хийснээр шийдэгдэж байгаа нь захиалагч талд эдийн засгийн хэмнэлтийг бий болгож өгсөн.
2016
Хөх хот
ИНТЕРЬЕР
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ