Хөшгөн ханын систем | Curtain wall system

  • Company :

Бид энэ удаагийнхаа мэдээлэлээр та бүхэнд зориулан Фасадны тухай ерөнхий ойлголтуудыг тайлбарлан хүргэе.

Барилга Архитектурын нэр томъёлолд /нэршилд, хэллэгт/ Facade гэж юу вэ? Уг үгийн гарал үүсэл нь Façade / Facade / буюу Нүүр тал, Гадаргуу гэсэн утгатай Франц хэлнээс гаралтай үг юм.

Орчин цагийн барилга архитектурт Фасадны системийн хийцлэлийнх нь хувьд хоёр гол төрөлд хувааж үздэг.

 

Glazing буюу Шилэн

Энэ төрлийн шилэн фасадны систем дундаас манайд сүүлийн үеийн барилгуудад ихэнхдээ Stick-built curtain wall system буюу энгийн профил системийг дулаалгатай шилэн пакеттэй хослуулан нэг бүтэн систем болгон хэрэглэдэг. Профил систем нь хөнгөн цагаан хөндлөвч /трансом-transom/ болон хөнгөн цагаан босоо тулгуур /малён – mullion/ гэсэн бүтээцээр архитектурын шийдэлдээ ашигласан байна. Зарим тохиолдол даацаас болон архитектурын шийдэл дизайнаас хамааран хөнгөн цагааныг бусад хүчитгэсэн даацын элемэнтээр хийх тохиолдол байдаг.

 
Зураг.1 Stick-Built Facade System / 1.Transom 2. Mullion 3. Bracket 4.Capping Profile/

Фасадны Стик системийн угсралтын хувьд бүх бэлдэцийг үйлдвэрт бэлдэн тухайн талбайд ассамблэй хийн угсардаг. Энгийнээр бол тухайн барилгад юун түрүүнд бүх рам профилууд болох босоо болон хөндлөвч профилуудыг суурьлуулан шилэн пакетуудыг угсрах процесс юм.

Дараагийн сайжруулсан систем бол Unitized curtain wall system буюу нэгтгэсэн хавтангын систем юм. Уг систем нь бидний түгээмэл хэрэглэдэг дээр дурьдсан профил системийг үйлдвэрлэлийн процессийн явцад дулаалгатай шилэн пакеттэй үйлдвэрийн орчинд нэгтгэн тухайн талбайд ассамблэй хийх шаардлагагүйгээр угсарна.

Юнитайзд систем нь угсралтын хувьд барилгын талбайд маш их ажиллагаа хөнгөвчилсөн систем юм.

Зураг.2  Unitized Facade System / 1. Bracket  2. Unitized Panel /

 – Point Support Glazing

– Spider Glazing

– Bolted Glazing

– Glazing on Tension Truss

– Glazing on Cable Truss

– Atrium

– Skylight, Canopies, Dome

– Shopfront, Display

– Door & Windows   гэх мэт олон системүүд байдаг.

 

Cladding буюу Бүрхмэл 

Энэ төрлийн фасад нь бидний мэдэх энгийн тоосго, метал, хөнгөн цагаан, чулуун фасадний системүүд юм.

– Metal Cladding

– Aluminium Composite Panel

– Stone Cladding

– Clay Cladding

– Zinc Panel Cladding

– Wooden Panel Cladding

– Poly carbonate Panel

– GFRC Cladding /Glass Fiber Reinforced Concrete/

– FRP Cladding  дэх мэт т рлүүд байдаг.