- Company :
ЗТ16-1522/13 тоот тусгай төвшөөрлийн хүрээнд 1-16 давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл /1.2.2/ боловсруулах эрх бүхий байгууллага.
Мөн зураг төслийн ажлын төслийн удирдагчын хүрээнд барилгын зураг төслийн бусад хорших хэсгүүдийг гүйцэтгэх эрх бүхий байгууллага, зөвлөх болон мэргэшсэн инженерүүдтэй хамтран ажиллаж барилгын иж бүрэн ажлын зураг боловсруулдаг.
Барилгын зураг төслийн дагуу явагдаж буй барилга угсралтын явцыг, нарийн дэс дараалал бүхий хяналтын тогтолцоонд суурилсан авторын буюу зохиогчийн хяналтан дор удирдан явуулснаар захиалагч талын хүссэн үр, гүйцэтгэлийн чанар, сэтгэл ханамжинд хүрсэн бүтээн байгуулалт сүндэрлэдэг.