ИНТЕРЬЕР

АПУ ХК-ны ГОЛ ВЕСТИБЮЛЬ

АПУ ХК-ны ГОЛ ВЕСТИБЮЛЬ

Төслийн нэр: “АПУ” ХК-ны Гол Вестибюль

Захиалагч: “АПУ” ХК

Үе шат: Интерьер дизайн

Энэхүү ажлын явцаас дизайнерууд захиалагчдын сэтгэлд бүрэн нийцэх санал боловсруулхын тулд хэдэн хувилбар дэвшүүлсний үндсэн дээр эцсийн хувилбарт хүрдэг жишээг тольдох боломжтой.

Гол вестибюль нь орох айл үүднээсээ гэхчлэн тухайн байгууллагын нүүр царайг илэрхийлж байх, брэндинг бүрдүүлэлтийн нэгэн хэсэг болдог тул эдгээр агуулгыг шингээсэн хувилбарууд дундаас илүү натурал бөгөөд сонгодог байж байгууллагын ажилчид болон зочдын сэтгэлд эко уур амьсгалыг мэдрүүлэх хувилбарыг захиалагч байгууллага сонгосон гэж үзнэ. Энэхүү хувилбар нь хэвтээ хээтэй модон венеер өнгөлгөөг  купол ухалттай гипскартон таазны системтэй уялдуулж сонгодог хээ, хар цагаанй хослолтой тэгш хэмт хуваалт бүхий керамик хавтан шалтай болсон. Ресепшн суух ширээ болон байгууллагын лого байрлуулах гол хана зэргийг хана, шалны хүрээтэй уялдуулан хар ба цагаан шилээр төлөвлөсөн бөгөөд цагаан шилийг хагас бууралттай хөдөлгөөнт хээтэй байлгах нь урсгал усан толиог санагдуулах зориготой.

ОГНОО

2009

БАЙРШИЛ

Хан-Уул дүүрэг

КАТЕГОРИ

ИНТЕРЬЕР

ТӨРӨЛ

ОФФИС

SHARE PROJECT
  • ОГНОО : 2009
  • БАЙРШИЛ : Хан-Уул дүүрэг
  • КАТЕГОРИ : ИНТЕРЬЕР
  • ТӨРӨЛ : ОФФИС