АРХИТЕКТУР

ИРГЭН Г.ГАНЗОРИГИЙН АМИНЫ СУУЦ

ИРГЭН Г.ГАНЗОРИГИЙН АМИНЫ СУУЦ

Төслийн нэр: НҮХТ ДАХЬ АМИНЫ СУУЦ

Захиалагч: Иргэн Г.Ганзориг

Байршил: Нүхтийн ам

Хүчин чадал: 2 айл

Ажлын төрөл: Иж бүрэн зураг төсөл

 

Улаанбаатар хотын баригдаж буй барилгын чансаа, өнгө төрхөөрөө өрсөлдөн буй хэсэг болох Нүхтийн аманд төлөвлөгдөн, баригдаж буй 2 айлын сууцыг тухайн орчны байгалийн төрхтэй зохицох орчин үеийн сууцны хэв маяг ямархуу төрхтэй байж болохыг эрэлхийлэн, архитектур, ландшафт, интерьер дизайны цогц шийдэлд хүргэхийг эрмэлзсэн.

Жилийн өмнө угсарч дууссан төмөр бетон бэлэн суурийг ашиглах шаардлагтай байсан нь аливаа төслийг аль ч үе шатнаас үргэлжлүүлэн төлөвлөж захиалагчийн сэтгэлд нийцүүлэхийн сацуу давуу тал болгох боломжтойг харуулахыг хичээсэн.

Интерьер болон эксьерьерт Канад улсаас нийлүүлж буй бүрэн хатаалгат модон рейкийг байгалийн шигтгэмэл чулуун өнгөлгөөтэй хослуулсан төдийгүй экстерьерт угсарсан материал интерьерийн орчинд нэвтрэн орж ирж буй зохицлыг шилэн хана төлөвлөсөн хэсгүүдэд анзаарах боломжтой. Энэхүү зохицолдолгоо нь орчны байгалийн төрхийг гэрийн дотор ч мэдрүүлэх төдийгүй дулаан, тохилог уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд хөшгөн ханын систем, хөнгөн цагаан хүрээ зэрэг шинэлэг материалуудтай зохимжтой нийцэж чадсан.

Нүхт орчмын уулархаг орчинд нарны тусгал богино үргэлжэх тул өрөө тасалгаа бүрт байгалийн гэрэлтүүлэг, нарны илчийг тохиромжтой хэмжээгээр нэвтрүүлэхийн сацуу инерги хадгалах зориулалттай хөшгөн ханын систем төлөвлөн барилгын төвд төлөвлөгдсөн шатны хонгилд скайлайт систем угсарсан.

ОГНОО

2014

БАЙРШИЛ

Хан-Уул дүүрэг

КАТЕГОРИ

АРХИТЕКТУР

ТӨРӨЛ

АМИНЫ СУУЦ, ТАУНХАУС

SHARE PROJECT
  • ОГНОО : 2014
  • БАЙРШИЛ : Хан-Уул дүүрэг
  • КАТЕГОРИ : АРХИТЕКТУР
  • ТӨРӨЛ : АМИНЫ СУУЦ, ТАУНХАУС